ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН МЭДЭЭ

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг угтаж, "Англи хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлье” тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний "Инээдмийн баяр”-ын өдөр зохион байгууллаа.

 

Тус тэмцээнийг шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын англи хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, англи хэл сурах эрмэлзлэлийг идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд, тэмцээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудаас бүрдсэн нийт 5 багийн хүрээнд зохион байгуулж байр эзлүүлсэн бөгөөд тэмцээний "Тэргүүн” байранд шүүхийн Захиргааны ажилтнуудын "SMILE” баг, "Дэд” байранд Шүүгчдийн "Femida” баг тус тус шалгарч амжилттай оролцлоо.