Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Тус шүүхийн тамгын газраас шинэ коронавируст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, шүүхийн байранд ариутгалын буланг гаргаж шүүхээр үйлчлүүлж буй хүн нэг бүрийн гарыг ариутгах, амны хаалттай үйлчлүүлэх талаар зөвлөж, иргэдийн халууныг үзэж шалган нэвтрүүлж байна.

Мөн тус шүүхийн тамгын газар нь ариутгал, халдваргүйтгэлийн мэргэжлийн байгууллага “ЭГЭЛ-АЛЬФА” ХХК-тай хамтран 2020.03.17-ны өдөр шүүхийн байранд ариутгал хийж халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.