-1

ОЛОН НИЙТИЙН АМГАЛАН ТАЙВАН БАЙДАЛ АЛДАГДУУЛСАН ХЭРЭГТ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ

2023-04-06    |   863

Шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.31-ны өдрийн № 115 шийтгэх тогтоол

Шүүхийн шийдвэрийн тойм №5, 2023.04.05

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

 

Санамж:чай  “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Прокуророос нэр бүхий 10 яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ иргэн Дхоёр түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт, бусад 9 яллагдагчийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Өсвөр насны 10 шүүгдэгч нар нь 2021 оны 07 дугаар сард нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, хоорондоо зодолдож, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, улмаар Д нь тээврийн хэрэгслээр С-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.韓国スーパーコピーでは、モンクレール コピー 激安の話題作から、日本未上陸のプラダ 韓国 コピー限定モデルまで、選び抜かれた品が日々追加されています。信頼ある仕入れで、ノースフェイス コピー通販のN級品も驚きのプライスに。ディオール コピー 激安の洗練デザインや、セリーヌ コピーの個性派スタイルも続々入荷。今ならバレンシアガ スーパーコピーの人気定番も見逃せません。掘り出し物との出会いは、forcopy.jpで。

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д-г тээврийн хэрэгслийг жолоодож нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж улмаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэн 4 жилийн хорих ял оногдуулсан.

 

Харин бусад 9 шүүгдэгчийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh wakestudent.com

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

 

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма

. . .
Цаг үеийн мэдээ