-1

ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023-05-09    |   483

                                                                                                

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газар болон Дорнод аймгийн Прокурорын газар,  Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамтарсан уулзалт  2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн байранд боллоо.

   

 

         Уулзалтад:

  • Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг,
  • Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал,
  • Шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан,
  • Дорнод аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ч.Мөнхзул,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Н.Шинэбаяр, ахмад П.Шинэ-Учрал, ахмад Н.Батболд,
  • Дорнод аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганзориг, цагдаагийн ахмад М.Баяржаргал, шүүх, шүүгчийн аюулгүй байдлын ажил хариуцсан ахлах байцаагч, ахмад Ш.Энхбаяр, эрүүлжүүлэх саатуулах байрны дарга, ахмад Ө.Саранхүү, цагдаагийн ахлах ахлагч Ч.Мөнгөншагай нар оролцлоо.

        Тус уулзалтаар Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяанд “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх эмнэлэг” /Зүүн бүсийн төв/ байгуулагдсантай холбогдуулан шүүхээр албадан эмчлүүлэх шийдвэр гарсан хүнийг албадан эмчлэх эмнэлэгт хэрхэн хүргэх, түүнийг хүргэж хүлээлгэж өгөхөд бүрдүүлэх баримт бичгийн талаар харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрч чадсан цаг үеэ олсон уулзалт боллоо.

 

 

    ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .