-1

АРХИДАН СОГТУУРЧ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭТГЭЭДЭД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ.

2023-08-21    |   531

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.05.10-ны өдрийн № 158 шийтгэх тогтоол

Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: № 08, 2023.08.16

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Прокуророос иргэн Б.Б-г хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иргэн Б.Б нь гэртээ бусадтай архидан согтуурч хохирогчтой үл ялих зүйлээс болж марган улмаар хэвлийн хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн баруун доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, хөндлөн гэдэсний өмнөд ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан байна.            

Иргэн Б.Б нь дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүхээс иргэн Б.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа

 

. . .