[email protected] +976 - 70582131

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2023-11-01      138

           Хэнтий аймаг, Чингис хотод 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зүүн бүсийн аймгуудын шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт болж өнгөрлөө.

           Тус сургалтад Дорнод, Сүхбаатар аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх, Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Тамгын газрын нийт 36 захиргааны  ажилтан хамрагдсан бөгөөд Дорнод аймгийн шүүхээс шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн гэх зэрэг 8 захиргааны ажилтан амжилттай оролцлоо.

   

            Сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанаа, Хэргийн хөдөлгөөн дүн бүртгэл хариуцсан ахлах шинжээч Ц.Баасансүрэн нар ажиллаж, шүүхэд шинээр нэвтрүүлж буй шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийг танилцуулж, системийг ашиглахад анхаарах асуудал болон цаашид сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгсөн, үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

  

            Цахим сургалтын системд шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн сургалтууд байрших бөгөөд, тухайн албан хаагч өөрийн бүртгэлээр нэвтэрснээр ажлын байрандаа суралцах, мэргэших, сургалтын​ үр дүнг хянах боломжтой болж байгаа юм.

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР