-1

ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛАА ЗӨРЧВӨЛ ХОРИХ ЯЛААР СОЛИНО

2023-11-29    |   771

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.11.07, 2023/ШЦТ/480А  шийтгэх тогтоол

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

  Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо:05, 2023.11.07

Санамж:чай  "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Аймгийн Прокурорын газраас ялтан Б-н зорчих эрхийг хязгаарлах ялаа удаа дараа зөрчсөн тул хорих ялаар солиулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн санал, прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцлээ.

Ялтан Б нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ялтанд хяналтын техник, хэрэгслийг ашиглах, арчлах заавар, журам, эрх үүргийг биечлэн тайлбарлаж, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг танилцуулан гарын үсэг зуруулж, хяналт тавьж эхэлсэн байна.韓国スーパーコピーでは、モンクレール コピー 激安の話題作から、日本未上陸のプラダ 韓国 コピー限定モデルまで、選び抜かれた品が日々追加されています。信頼ある仕入れで、ノースフェイス コピー通販のN級品も驚きのプライスに。ディオール コピー 激安の洗練デザインや、セリーヌ コピーの個性派スタイルも続々入荷。今ならバレンシアガ スーパーコピーの人気定番も見逃せません。掘り出し物との出会いは、forcopy.jpで。

Ялтан Б нь зорчих эрхийг хязгаарлах ялаа эдлэх хугацаандаа ял эдлүүлэх журмыг 7 удаа ноцтой зөрчсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт болон түүний зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh wakestudent.com

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4-т зааснаар ялтан Б-д оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 131 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

 

Тойм бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал

. . .
Цаг үеийн мэдээ