СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ БОЛ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО
2024-01-23 | 797Шийдвэрийн дугаар: 2023 оны 3 сарын 13. 201/МА2023/00010
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн хураангуй: 2024.01.17
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Цагдаагийн газраас шүүхэд хандан, “ иргэн Н-ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах” тухай хүсэлтийг гаргасан, шүүх иргэн Н-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд зааснаар иргэн Н-ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж, шүүхээс гарсан шийдвэрийн талаар Н-ийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Н шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...миний бие өрөөсөн бөөртэй, эмчилгээг дийлэхгүй, өөрийн ухамсраар архи дарс уух зуршлаа дарж чадна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Иргэн Н нь байнга согтуурсан, мансуурсан байдалтай байдаг, энэ нь өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь тогтоогдсон.
Мөн эрүүл мэндийн байгууллагад өгсөн шинжилгээ, эход харуулсан тэмдэглэл, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан баримтаар түүнийг өрөөсөн бөөртэй, түүнд эмчилгээ хийхэд харшлах өвчтэй болох нь тогтоогдоогүй байна.levelkopi.jp は専門の偽物を取り扱う信頼のあるブランドコピー安全な通販サイトとして多くのお客様にご愛顧いただいています。世界中の人気ブランド アミパリス コピー新作を取り揃え、常に流行り廃りのない ブランドコピーの人気商品もお揃え、お手頃価格で ノースフェイス コピー優良品も提供、豊富に取り扱い モンクレール コピーおすすめブランド スーパーコピー 品もお買い物ができます!お得なセールで バレンシアガ コピー有名アイテムなどもブランド コピー 激安提供!安心して プラダ コピー N級品全種類を手に入れます!日本未入荷、海外限定販売などバッグ、トレーナー、パーカー、ジャケット、高品質な偽物を取り揃えたスニーカー、老舗専門店の実績と人気を誇る時計、指輪、ネックレス何でもスーパーコピー 優良 サイトで一流の品質とサービスのオンラインショッピングでお楽しみください。
Иймд гуравдагч этгээд Н-ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв.
Магадлалыг бүрэн эхээр үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/26772?daterange=2023-03-01%20-%202023-03-18&id=2&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Уртнасан