ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР МОД БЭЛТГЭЖ, АВТОМАШИНАА ХУРААЛГАЖЭЭ
2024-01-23 | 681Шийдвэрийн дугаар: 2023 оны 7 сарын 04-ний өдөр. №2023/ДШМ/18
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэр тойм: 2024.01.17
САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Х нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хэрэглээний зориулалтаар 340 ширхэг нойтон улиас мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэж, ойн санд 3 524 419 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болон сүх, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 340 ширхэг нойтон улиас мод зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, экологид учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс чай “...гэмт хэрэг үйлдэхдээ машин ашиглаагүй, морин тэргээр модыг зөөсөн, хууль мэдэхгүйгээс машинаар тээвэрлэсэн гэж худал мэдүүлсэн байхад уг мэдүүлгийг үндэслэн машиныг хураах албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын гол зорилгод нийцэхгүй байна.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуульд зааснаар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураан авч, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлого болгохоор хуульчилжээ.韓国スーパーコピーでは、モンクレール コピー 激安の話題作から、日本未上陸のプラダ 韓国 コピー限定モデルまで、選び抜かれた品が日々追加されています。信頼ある仕入れで、ノースフェイス コピー通販のN級品も驚きのプライスに。ディオール コピー 激安の洗練デザインや、セリーヌ コピーの個性派スタイルも続々入荷。今ならバレンシアガ スーパーコピーの人気定番も見逃せません。掘り出し物との出会いは、forcopy.jpで。
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор бэлтгэсэн модоо морин тэрэг биш автомашин ашиглаж тээвэрлэсэн болох нь нотлогдсон бөгөөд түүний хууль мэдэхгүй байдал нь шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв. phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh wakestudent.com
Магадлалыг бүрэн эхээр үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/17794?daterange=2023-06-01%20-%202023-07-16&id=2&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Уртнасан