-1

“Хуульчийн про боно өдөр-2024”-т оролцлоо

2024-05-01    |   298

Монголын хуульчдын холбоо, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан “Хуульчийн про боно өдөр -2024”-т Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар бусад хуулийн байгууллагуудтай хамтран оролцлоо. Энэхүү арга хэмжээнд тус шүүхийн тамгын газраас мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгч, эвлэрүүлэн зуучлагч, мэдээлэл технологийн мэргэжилтэн, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахууд оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээг хүргэлээ. Дээрх арга хэмжээнд давхардсан тоогоор 46 иргэдэд мэдээлэл өгсөн бөгөөд тус шүүхээс эрх зүйч мэргэжилтэй 5 албан хаагч ажиллалаа

. . .