ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ БА ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ СЭДВЭЭР СУРАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-01 | 167Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн харьяа Дорнод аймаг дахь Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 10-12 дугаар ангийн нийт 123 сурагчидтай уулзалт хийж, сургалт зохион байгууллаа.
Уг уулзалтыг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Г.Эрдэнэбат, тус сургуулийн нийгмийн ажилтан Д.Балжиндулам нар удирдан явуулсан ба сурагчидтай үе тэнгийн дээрэлхэлт ба ялгаварлан гадуурхалт сэдвээр харилцан ярилцаж, сурагчид тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо нээлттэй илэрхийллээ.
Мөн шүүхээс “Зөрчлийн тухай хуулийн онцлог заалтууд”, “Шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, шүүхийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийн талаарх судалгааг асуумж хэлбэрээр авлаа.
Уулзалт, ярилцлагын эцэст сурагчдын дунд би найзыгаа дээрэлхэхгүй уриан дор “Найз байя” аяныг өрнүүлсэн нь хуулиа дээдлэн, бүх хүнд адил тэгш байдал бий болгосон, ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөлөөллийн ажил болж чадлаа.
Сурагчдынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР