МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ДОРНОД АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
2025-09-03 | 8Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн, заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, хараат бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ.
Монголын хуульчдын холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн дарга З.Энхцэцэг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн шүүхийн шүүгч, хуульчдад зориулан хуульчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтын талаар мэдээлэл хүргэж, сургалт зохион байгууллаа.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .