-1

СТРЕСС МЕНЕЖМЕНТ БА ТАЙВШРАЛЫН ТЕХНИКҮҮД СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-29    |   20

     Дорнод аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Mindly сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Т.Саранчимэг "Стресс менежмент ба тайвшралын техникүүд" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

  

     Сургалтанд хамрагдсан нийт шүүгч, ажилтнуудад стресс бууруулах үр дүн бүхий 3-4 аргачлалыг турших, өөрт тохирсон аргачлалыг сонгох, хэрэгжүүлэх арга зүйд суралцах талаар сургагч багшийн зүгээс дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.

   

     Мөн хамт олонтойгоо сэтгэлээ хуваалцах, бусдыг ойлгох, сонсох чадвараа нэмэгдүүлэхэд чиглэсэн чөлөөт ярилцлагыг хийж, стресст хандах хандлагыг зөөлрүүлэх, эерэгжүүлэх дадлын талаар санал солилцлоо.

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

     

. . .