Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

 

Дорнод аймгийн шүүх нь 1931 оны 04 дүгээр сарын 01-нд Дорнод аймаг байгуулагдахад дарга, орлогч, прокурор, байцаагч, нарийн бичгийн дарга, бичээч, галч зэрэг 7 орон тоотойгоор анх байгуулагдаж байсан түүхтэй.

Энэ цаг үеэс хойш аймгийн шүүхийн бүтэц, зохион байгуулалт дараах байдлаар өөрчлөн зохион байгуулагдаж ирсэн.

  1. 1931 – 1940 онд Аймгийн шүүх, орон нутгийн ангийн шүүх
  2. 1940 – 1948 онд Мэргэжлийн шүүн таслах газрууд
  3. 1949 – 1961 онд Аймгийн шүүх, ардын, хэсгийн шүүх
  4. 1961 – 1993 онд Аймгийн шүүх, нүүдлийн шүүх, аймгийн захиргааны хуулийн хэлтэс,
  5. 1993 – 2013 онд Аймгийн шүүх, Хэрлэн сумын шүүх, Сум дундын шүүх, шүүхийн Тамгын хэлтэс, газар
  6. 2013 – 2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүх, Тамгын газар,
  7. 2015 оны 07 сараас  2016 оны 6 сар хүртэл Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх,  Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх,  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар,
  8. 2016 оны 06 сараас одоог хүртэл Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газар гэсэн нэршил, бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь анх 2015 оны 07 дугаар сараас эхлэн иргэний хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулагдсан бөгөөд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 4 шүүгч, 4 шүүгчийн туслах, 2 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэсэн орон тоотойгоор иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байна.

-о0о-