-1

ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

2025-08-05    |   18

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “АСУУМЖ №01” санал асуулгын хуудсаар 2025 онд шүүхээр үйлчлүүлсэн нийт 55 иргэдээс шүүхэд итгэх иргэдийн итгэлийг 1-9 оноогоо үнэлэх сонголтоор судалгааг авлаа.

      Дээрх иргэдээс авсан санал асуулгын хуудаст дүн шинжилгээ хийж үзвэл:

  1. Судалгаанд хамрагдсан нийт 55 иргэд насны хувьд:

18-25 насны- 8 хүн буюу 14,5 хувь

26-35 насны- 15 хүн буюу 27,4 хувь

36-50 насны- 18 хүн буюу 32,7 хувь

50-с дээш насны- 14 хүн буюу 25,4 хувь тус  тус хамрагдсан байна.

Хүйсийн хувьд:

      Эр- 15 хүн  буюу 29,1 хувь

      Эм- 39 хүн буюу 70,9 хувь

  1. Шүүх хуралдаанд оролцож байсан эсэх талаар:

     Шүүх хуралдаанд оролцож байсан 19 хүн буюу 34,4 хувь,

           Шүүх хуралдаанд оролцож байгаагүй 36 хүн буюу 76,6 хувь байна.

  1. Та шүүхэд итгэх итгэлийг 1-9 үнэлбэл хэд гэж үнэлэх вэ? гэсэн асуултад судалгаанд хамрагдсан нийт 55 хүн дараах байдлаар үнэлсэн байна.

Үүнд:

1-4 оноогоор үнэлсэн- 9 хүн буюу 17 хувь нь шүүхэд итгэх итгэл сул,

5 оноогоор үнэлсэн- 4 хүн буюу 7 хувь нь шүүхэд итгэх итгэл дунд зэрэг,

6-9 оноогоор үнэлсэн- 42 хүн буюу 76 хувь нь шүүхэд итгэх итгэл сайн гэж тус тус хариулсан байна.

  1. Шүүх хуралдаан, хэрэг маргааны талаар мэдээ, мэдээлэл, шүүхийн шийдвэр нээлттэй, ил тод гэдэгт санал нийлэхүү? гэсэн асуултад судалгаанд хамрагдсан нийт 55 хүн дараах байдлаар үнэлсэн байна.

Үүнд:

1-5 оноогоор үнэлсэн- 14 хүн буюу 25,4 хувь ил тод байдал муу,

5 оноогоор үнэлсэн- 7 хүн буюу 12,9 хувь нь дунд зэрэг,

6-9 оноогоор үнэлсэн- 34 хүн буюу 61,7 хувь нь шүүх ил тод байдал сайн гэж тус тус үнэлсэн

  1. Шүүх тус бүр өөрийн цахим сайттай байдгийг та мэдэхүү?

Тийм- 17 хүн буюу 39,1 хувь

 Үгүй- 38 хүн буюу 60,9 хувь нь тус тус хариулсан байна.

 

   

. . .
Цаг үеийн мэдээ