-1

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ДОРНОД АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС АЗИЙН 13 ДАХЬ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2025-11-04    |   29

       Азийн Про боно чуулга уулзалтын зорилго нь шударга шүүхийг бий болгох, про боно болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх зүй орчныг хөгжүүлэхийг зорьж буй хүн бүрийн цугладаг Азийн хамгийн том үйл ажиллагаа бөгөөд 2012 оноос эхлэн зохион байгуулагдаж байна.

       Азийн 13 дахь Про боно чуулга уулзалт 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрүүд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан ба тус уулзалтад 30 орны 300 гаруй хуульчид оролцсон ба Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул, Монголын хуульчдын холбооны орон нутгийн төлөөлөгч З.Энхцэцэг, Монголын өмгөөлөгчдийн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Урансувд нар хамрагдсан юм.

   

      Тус уулзалтын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийт шүүгч, ажилтнуудад Монголын хуульчдын холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн дарга З.Энхцэцэг хүргэлээ. 

      Монголын хуульчдын холбооны цаашдын ажилд амжилт хүсье.

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ