“АВЛИГА АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025-06-04 | 88Монгол Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, 2024 оны 46 дугаар тогтоолоор баталсан “ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан “АВЛИГЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТУСГАЙЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ”-ний хүрээнд АТГ-тай хамтарсан “АВЛИГА АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт зүүн бүсийн сургалт Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны нийт 60 гаруй хүн хамрагдаж байна.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .