ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2025-12-15 | 145Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаартай зарлигаар Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Олонтүмэнгийн Энхтуул шүүгчийн “Тангараг өргөх ёслолын арга хэмжээ”-г Шүүгчийн тангараг өргөх журамд заасны дагуу 2025 оны 12 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудаас гадна хуулийн байгууллагуудын төлөөлөл болох Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Доржсүрэн, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Галтогтох, Монголын хуульчдын холбооны Дорнод аймаг дахь зохицуулагч З.Энхцэцэг нар болон шинээр томилогдсон шүүгчийн гэр бүлийнхэн оролцож халуун баяр хүргэж, амжилт хүслээ.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР