-1

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

2023-04-17    |   587

      Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго:

      Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал нь маргалдагч талуудын ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход дэмжлэг үзүүлж, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино. 

     Эвлэрүүлэн зуучлалын үндсэн зарчим:

  • Талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих.
  • Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах.
  • Эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх.
  • Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.

     Эвлэрүүлэн зуучлалын онцлог, давуу тал:

  • Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь процессийн хувьд харьцангуй энгийн, тодорхой, ойлгомжтой.
  • Маргааны талаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий мэргэшсэн "Эвлэрүүлэн зуучлагч" ажилладаг.
  • Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өргөдөл гаргагч, уригдагч тал, ашиг сонирхлын холбоотой гуравдагч этгээд оролцож болно.
  • Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ бага.
  • Маргааныг 30 хоногийн дотор шийдвэрлэдэг.
  • Талуудын харилцан ярилцаж тохиролцсон агуулгыг "ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ"-нд нэгтгэн бичиж, тэрхүү гэрээг шүүгч баталгаажуулан захирамж гаргаснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр болдог.
  • Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх боломжтой.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .