-1

ЭРХ АШИГ НЬ ХӨНДӨГДСӨН ЭТГЭЭД ӨӨРӨӨ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА

2023-04-25    |   925

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.30-ны өдрийн №133 дугаар шүүгчийн захирамж

Шүүхийн процессын тойм №1, 2023.04.24

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2022 оны “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын “Ажлын дэд хэсэг байгуулах тухай” шийдвэрийн дагуу газрын тосны ашиглалтын Тосон-Уул 19, Тамсаг булаг 21 талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэгт “Н” Төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулахаар шийдвэрлсэн.

 

“Н” төрийн бус байгууллага нь Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Д” компанийн газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг эсэргүүцэж, жагсаал цуглааныг зохион байгуулж, газрын тосны тээвэрлэлтийн замыг хааж жагссан.

“Х” сумын Засаг дарга  захирамж гаргаж, жагсаал цуглааныг албадан тараасан.

Иргэн А нь жагсаал хүчээр тараасныг эс зөвшөөрч,чай  уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

 

            Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Учир нь “Н” НҮТББ нь Байгаль орчин, байгалийн баялгыг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн сургалт, сурталчилгаа явуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах чиг үүрэгтэй бөгөөд “Д” аймгийн “Х” сумын Засаг даргын 2022 оны “Жагсаал цуглаан албадан тараах тухай” захирамжийн улмаас “Н” НҮТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болохоос иргэн А-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж шүүх үзсэн.韓国スーパーコピーでは、モンクレール コピー 激安の話題作から、日本未上陸のプラダ 韓国 コピー限定モデルまで、選び抜かれた品が日々追加されています。信頼ある仕入れで、ノースフェイス コピー通販のN級品も驚きのプライスに。ディオール コピー 激安の洗練デザインや、セリーヌ コピーの個性派スタイルも続々入荷。今ならバレンシアガ スーパーコピーの人気定番も見逃せません。掘り出し物との出会いは、forcopy.jpで。

 

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал

. . .
Цаг үеийн мэдээ