-1

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2023 оны жилийн эцсийн мэдээ

2024-02-29    |   75

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2023 оны жилийн эцсийн байдлаар 495 өргөдөл хүлээн авсан.  

Үүнээс 288 өргөдлийг шийдвэрлэж, 2 өргөдлийг тайлбар гаргагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр татгалзаж, 174 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн, хүсэлт гаргагч хүсэлтээ татан авсан байна. 31 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэгдсэн 288 өргөдлийн 170 маргаан буюу 59,2 хувь талуудын эвлэрэл амжилттай болж, 118 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.

Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 170 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

2023 оны бүтэн жилийн байдлаар талуудаас улсын тэмдэгтийн хураамжид 6,286,760 төгрөг төлсөн байна.

 

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ